02.08.2008

Энэтхэг бүжиг


Өнгөрсөн хагас бүтэн сайнаар байрнийхаа хүүхдүүдийг дагаж энэтхэг дисконд оров. Энэтхэгүүд их сайн бужиглэх юм, тэгээд дээрээс нь үнэхээр гурав дөрвөн цаг тасралтгуй шүү. Миний энэтхэг киноноос мэдэх тийм бүжиг биш л дээ, орчин үеийн тэхно, хип хоп гээд л бугдийг нь л хийж байна, гэхдээ энэтхэг аяан дээр. Энэтхэг ая их хурдан хэмнэлтэй би бол амьсгаадаж унах шахсан. Энэтхэг пакистанууд ихэнх нь муслим шашинтай болохоор архиний төрлийн юм уухгуй, эв эрүүл. Бас нэг зуун грам татчихаад бүжиглэж байвал хүн ойлгохсон гэмээр

Архиний төрлийн зуйлс энд ер нь их учиртай. Дэлгүүр хоршоогоор нь архи зарахгуй. Зөвхөн бар рэсторан, зочид буудлуудад л байна. Тэндээ бас их үнэтэй, нэг жижиг пиво гэхэд л 6 евроноос эхлэх жишээтэй. Над шиг пиво нь литр литрээр чөлөөтэй урсаж байдаг газараас ирсэн хүнд том шийтгэл болж байгаа юм. Хумуус гэртээ архиний төрлийн ундаа хадгалахийн тулд тусгай лиценц авах шаардлагатай. Хүмүүс гэхдээ гэртээ архи дарс байлгадаг л даа, ихэнх нь наашаа ирэх замдаа онгоцний буудал дээрээс авсан байдаг, тэгээд хааяа орж гарахдаа жижиг саванд хийгээд аваад ирсэн байдаг юм билээ.

Саяхан ажлийнхантайгаа нэг рэсторанд өглөөний зай уухаар очив оо. Германууд хагас бүтэн сайнаар гадуур өглөөний цай уух нь элбэг (brunch). Энэ рэстаранд орхдоо нэг удаа мөнгө төлөөд хичнээн ч идсэн болно, дээрээс нь архи дарс үнэгүй. Ихэнх хүмүүс тэгэхээр энд ирэх дуртай нь ойлгомжтой биз дээ. Хамгийн инээдтэй нь хэрэв та өглөөний цайндаа кафе ууна гэвэл тусад нь төлөх хэрэгтэй.