Миний амьдардаг байшин долоон давхар. Дотроо байгүй л юм гэж байхгүй. Энэ ойр хавь угаасаа компьютерийн дэлгүүр төвлөрсөн газар юм. Манай байрны эхний хоёр давхар нь дан электрон барааны дэлгүүр, гар утас, комьпютер, лэптоп гээд бүх л юм байх шиг байна. Дээрээс нь энэтхэг, хятад, тайланд хоолны газар, гутлын дэлгүүр, сувернирны лангуу, мөхөөлдөсний газартай. Яг залгаа маш том хүнсний дэлгүүр байдаг, манай байшингаас шууд дотуураа яваад орчихно.
Би долоон давхарт нь амьдардаг. Дээвэр дээр нэг бяцхан усан бассейн бас фитнэссийн өрөө байна. Зун усанд сэлнэ гэж худлаа юм билээ, бүлээн устай ванн л гэсэн үг. Ороод сэлхээс ч залхуурмаар. Дасгал хийдэг өрөөнд нь хэдэн орой гүйж үзсэн, Air Conditionor-т нь хоолой хорсоод бас нэг л биш ээ. Тэгээд дээрээс нь 21 цаг гэхэд хаах гэхийг нь яана, ихэнх хүмүүс дөнгөж ажлаасаа ирж байхад.
Ер нь бол байшин дотроо бол хэдэн ч өдөр бүгээд амьдарсан уйдахгүй шинжтэй.
0 Kommentare:
Kommentar veröffentlichen