Би оройд их кино үзэж байгаа. Манай байрны доор ДВД прокат байдаг юм. Нэг орой нээг их сайхан кино үзээд орон дээрээ хэвтэж байсан чинь нэг жоом гуай миний орон доороос мөлхөөд гараад ирдэг юм байна. Ядаж байхад томийг яана. Би ч айсан гайхсан давхцаад хөдөлсөн ч үгүй дуугарсан ч үгүй. Манай өрөөний охин бас надтайгаа адилхан жихүүцнэ, тэрийг бас айлгаад яахав гэж бодоод. Жоом гуай нэг вальс эргэж манийгаа тавлачихаад гүйгээд алга болов. За тийм байдаг байжээ. Арай ч дээ, ийм ч газар амьдрах гэж, ямар ч газар ирчихэв дээ ухааны юм хальт бодоод киногоо үргэлжлүүлмэр аядаад сууж байсан ахиад нэг жоом хажуугийн диван дээр “нисч” ирээд бууж байвал яадгийн. Нисдэг жоом байдаг гэж сонсож л байсан, тэр нь тэгээд манай өрөөнд байхдаа яахав дээ. Энэ ер нь яг жоом биш байхаа, ондоо төрлийн шавьж байх. Тэр жоом гуай тэгээд л нэг юмны завсраар ороод алга болж өгсөн.
Манай өрөөний охин бид хоёрын ганц ярьдаг юм нь л жоом, өчигдрийн гал тогооны өрөөн дахийг харсан уу, өнөөдрийн хаалган дээрхийг харав уу гм. Өглөө болгон гэрээс гармагц корридорт нэг үхсэн жоом хэвтэж байдаг юм. Бүр ёс шиг. Саяхан нэг орой манай өрөөний охины орны хажуугийн жижиг ширээн дээр нэг Ж сууж байхгүй юу. Нөгөө охин маань орилоод л “Том жоом хараа” гэхээр нь би нөгөө нисдэг томийг юм байх гэж бодоод гараад гүйчихсэн. Нөгөөх маань бас намайгаа бодвол аймхай ч гэсэн дайчин юм, хэд дэвхцсэнээ гал тогооноос сав угаагч шингэн авчирч байгаад нөгөө Ж-г живүүлээд алчихсан, одоо болтол манай өрөөний голд нөгөөх нь байж л байна. Цэвэрлэгч авгай ирээд цэвэрлэчих байгаа. Тэгсэн зүгээр л Ж байсан, миний харсан биш. Би ч юм хэлээгүй.
Манай байрныхан жоомны хор цацуулья гэж хүсэлт тавьсан. Их оочертой байдаг гэнэ, тэгж байгаад энэ хэдэн хоногтоо ирэх байх. Би бол ер нь хувь заяатайгаа эвлэрэхээр шийдсэн. Ийм халуун газар Ж гуайтай найзалж л амьдрахаас өөр аргагүй юм шиг байна. Эцсийн эцэст надаас өмнө ирж суурьшсан юм чинь би л дасан зохицохоос.
0 Kommentare:
Kommentar veröffentlichen