Хэд хоног энэ тэрүүгээр байр узэж жаал явсаний эцэст юутай ч эхний үед толгой хорогдох оронтой боллоо. Байр хайх далимаар энэ тэрүүгээр явж, орчин тойронтойгоо танилцаж, хүмүүсийн амьдрал аягийг жаал ажиглав.
Энд байр их үнэтэй юм. Тиймээс ер нь гэр булээрээ, чадалтай улсууд л биш бол дандаа байр нийлж хөлсөлж амьдардаг, эсвэл гэр булээрээ байгаа хүмүүс нь дандаа хармаа өрөөндөө хун суулгана. Зарим нь том өрөөндөө хөшиг татаж өрөөрхүү юм гаргаад өөрсдөө тэндээ орж нөгөө өрөөнүүдээ хөлслөх нь олонтаа.
Суулийн үеийн шинэ байрнууд нь ерөнхийдөө бол том, өндөр таазтай, доод тал нь 2 ванны өрөөтай. 2-3аараа хөлслөөд амьдрахад ер нь боломжийн юм.
Гадаад оютнууд, эсвэл энд дадлага хийх гэж түр хугацаагаар ирсэн хүмүүс одоо над шиг нийтийн байрархуу юманд буудаг юм байна. Зочид буудал, хармаа өрөөг бодвол хямдхан, хамгийн гол нь байрний хөлсөө уридчилж авах гэдэггүйгээрээ амар юм. Гэхдээ өрөөндөө олуулаа. Би 4 хүнтэй өрөөнд орсон, өдөртөө бугдээрээ ажилдаа явцгаачихна, хагас бүтэн сайнд гадуур зугаалаад алга болно. Жоомийг нь тооцохгүй бол яах вэ эхний 2-3 сардаа боломжийн л юм. Би одоо уг нь жоом гуайтай өвөр түрийндээ л оролцож өссөн хүн дээ, одоо бол хэзээ хаанаас үсрээд гараад ирэх бол гээл байнгын түгшүүр.
Байр хөлслүүлэх зар уншиж байхад янз янзийн зарлал байна аа, зөвхөн энэтхэг авна, зөвхөн филипини авна гэх мэт. Заран дээрээ хэдэн хунтэй хуваах нь бичээстэй байна, нэг өрөөг гурвуулаа, дөрвүүлээ хуваага, эсвэл бүтэн өрөө г.м. Энд ажил хийх гэж ирсэн гурав дахь орний хүмүүс арав хорироо нэг өрөөнд байдаг гэсэн. Зарим ээлжийн ажилтай хүмүүс бол бүр нэг ороо хуртэл хуваадаг гэсэн. Гол амьдрал нь энд биш нутагтаа л болохоор аргагүй ч юм даа.
0 Kommentare:
Kommentar veröffentlichen