04.07.2008

Эхний сэтгэгдэл


Энэ хотын сайхан баяныг л хүмүүс гайхаад байсан, би ч одоохондоо байр саваа хайж гүйгээд юун тэрэнтэй манатай л байна.

Их халуун газар юм аа. Өдөртөө 45, шөнөдөө 30 градус хүрч байна. Угаасаа бол ёс журмаараа зуны улирал нь юм. Байшин барилга, автус машин нь бүгд агааржуулагчтай өдөрийн хэд л хөлдөж гэсч байна би. Энд байдаг хүмүүс бол зун өдрийн цагаар ер нь гадуур нээг их яваад байдаггүй, байшин автус машин гээд л явдаг юм шиг байна. Машинтайгаа рестораны гадаа ирж зогсоод, өөрөө буулгүй сигналдаж үйлчлэгчийг нь дуудаад хоол захиалаад аваад явчихаж байгаа юм чинь. Жорлонгийн ус татахаар халуун ус гарна. Бүгчим гэж жигтэйхэн. Орой 15 минут гадаа зогсоход бол зоолттой нэг хил турж байх шиг байна. Ер нь энийг ашиглана аа.

За тэгээд сайхан сайхан тэнгэр баганадсан байшин барилга байж л байна, мань мэт нь орж болдог ч юм уу үгүй ч юм уу. Зам дүүрэн Жийп машин, ийм ихийг нэг дор харж байсангүй. Өглөө оройд зам нь пиг, над шиг тосгоноос ирсэн хүнд бол шок болох нь байна бараг.

Есөн шидийн үндэстэн холилдсон газар байна аа, Ази, Африк, Европ, Америк гээд...тэр дундуу энэтхэг, филипини голдуу байх шиг байна. Арабууд хар цагаан нөмрөгтэйгээ, энэтхэгүүд өнгө өнгийн саритайгаа, цагаан арьстангууд нь богинохон шоорт майктайгаа нь байхгүй л үндэстэн алга...сайхан монгол дээлтэй залуу л дутуу байх шиг байна даа.