За барилдахаасаа таахалзах нь, үхнэ үхнэ гэж үхрийн мах барна, алаагүй хонийн махийг арав хувааж иднэ гэгчээр би бол ерөөсөө явна гээл явдаггүй ээ...хичнээн ч гаргуулав, найз нөхөд хүн амьтан бол одоо миний хөлд чирэгдэж байх шиг байна өө, аль хэдийн явуулаад очсон газрийн сонин нэхсэн мэйл бичсэн байна, эсвэл гурав хоногийн дараа ниснэ гээд байхад л, өнөөдөр сайн яваарай гээл мэссэждээд байна.
Явна гээд бэтгэл ажлууд ерөнхийдөө шувтарч байна. Эрүүл мэндийн даатгалаа сүүлийн хэдэн жил ашиглаагүйгээрээ ашиглаж эмч домчоор худлаа үнэн өвчин ярьж жаал гүйв. Явсан нохой яс зууна гэдэгэр яахав хэд гурван эм олж уув, хямдхан эрүүл мэндийн гимнастик энэ тэрд явав. Энд хүмүүс байнга эмчээ солиод байдаггүй нэг л эмч дээр дандаа очдог болохоор эмч нар нь өвчтөнгүүдээ ер нь мэднэ. Манай өрхийн эмч бол намайг хятад явахаа больсонийг их сайшааж байна аа, олимптой холбоотой Хятад сонин хачин бодлого явуулж энд хүмүүс их тал муутай байгаа. Миний эмэгтэйчүүдийн эмч болохоор миний одоо очих Дубай улсийг ер нь их дэмий гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй тийм газар та одоо болж байгаа юм уу л гэж байна лээ. Би ч чадна аа л гэлээ, чадахгүй бол больно гэж нэг сайxан юм бий.
Энэнээс өгсүүлээд л хавь ойрийн хамаг л хүн, хажуу айлийн муур хүртэл л намайг хаашаа явахийг мэдчихжээ. Найз нар сайхан гаргаж өглөө, ангийн хүүхдүүд нэг орой цугларч би чи хэзээ хаана байх билээ гээд жаахан ярилцав. Бас л хүний нутаг гэж нэрлэж шоовдорлож хэдэн жил явсан, яваад өгөхөд бол харин буцаж хоргодох шинжтэй.
За ер нь тэгээд ямар бүүр явж байгаа биш, би ер нь салах ёслолтод дүргүй юм. Эр хүний замийн хүзүү урт даа.
0 Kommentare:
Kommentar veröffentlichen