Германд хөл бөмбөг монголын бөхийн спорт шиг л юм. Тэрнээс ч илүү, энд багадаа хөл бөмбөгийн багт тоглож байгаагүй эрэгтэй хүүхэд ер нь байхгүй. Тэгээд бодохоор хоёр жил болоод л Дэлхийн аварга, Европийн аварга гэж ингэж хөл хөөрцөг болох нь аргагүй ч юм аа даа. Тэмцээн эхлэхээс бүх сарын өмнө л өмсөх зүйх, за тэгээд тэмцээн үзэхдээ намируулах туг далбаа, нүүрээ будах хар улаан алтлаг өнгийн будаг шунх гээд л, дэлгүүр хоршоогоор дутуу л юм байсангүй. Балкон болгон дээр аль нэг улсын туг, пивоны газрууд тоглолтын үеэр пиг, бусад хоолны газрууд нь хов хоосон, гудамж талбай зэв зэлүүд тэр жил монголд “Халтар царайт” гардаг шиг...
Гадаа ил пивоны газар, эсвэл найз нөхдийндөө олуулаа цугларч, бүр болохгүй бол хүмүүс яахав гэрийнхэнтэйгээ диван дээрээ үзэж тарна. Би ч юугаар дутахав хааяа үзнэ ээ, гэхдээ хожигдсон багийг нь өрөвдсөөр байгаад л таарах юм билээ.
1 Kommentare:
За найз минь, завгүй ч бай, сонингүй ч бай блогтоо эргээд ирдэг чинь болж. Хааяа хажуугаар нь өнгөрөхөөс чиний Мухар гудамж бүр шарилж өвсөндөө дарагдчихсан байгаад байсийн.
Үнэндээ Ига та хоёр л намайг уруу татсан шүү дээ. Тэгээд өөрсдөө "хүүхдүүд блогдож л байг" гэсэн янзтай архагшаад алга бочихсон. Гайхуулах үр дүнгүй, гавих гавьяагүй ч блог гэдэг чинь хэл чимээтэй зүгээр юм, бичээд байгаарай. Ядаж л чам шиг олон салаа хэлтэй хүнд эх хэлний чинь дасгал болно шүү дээ. хэхэ
Шалгалт шүүлгээ давж, айдгаа авдартаа хийсэнд чинь баяр хүргэв. Олон жил сурсных одоо өөртөө жоохон цаг гаргаарай. Хөлбөмбөгийн тухайд нэг их фанатлаж сүйд болдоггүй ч оросыг жоохон дэмжээд л байгаа. Германчууд аргагүй ээ, ганц бахархал нь юм чинь.
Kommentar veröffentlichen