29.05.2008

Өнөөдөр юу хийх вэ?


За ингээд сургуулиа бараг л төгсчихлөө. Дипломын ажилаа уйлж дуулахын наагуур нэг юм өгч санаа амарлаа, эхний дүнгүүд ч тодорхой болж байна. Явах бэлтгэлээ хийгээд л...

Энэ сар харин сайхан амарлаа. Ер нь нэг дор ийм удаан амралттай байснаа санахгүй юм. Шөнө дунд болтол зурагт үзэж, үд болтол унтаж, хотоороо зугаалж...манай хот зундаа их гоё оо, жуулчид ихсээд хотын төвөөр чихцэлдэх гээд байдагийг эс тооцвол.

Сүүлийн бүтэн жил блогтоо юм бичсэнгүй. Зав муутайн дээр бичээд байх сонин сайхан зүйл тохиолдсон ч үгүй дээ...сүүлчийн шалгалтууд, бүтэлгүй дурлал, хятадыг тээврийн зах зээл \миний дипломын ажилийн сэдэв\, хагас бүтэн сайны ажил энээ тэрээ... Удахгүй шинэ газар очих гэж байгаа болохоор тэнд очоод ярьж хуваалцах зүйд ихтэй байх болов уу гэж найдаад блогоо ахин нээж байна.

Би монгол гараа хурдан эзэмших болтугай!

1 Kommentare:

xvv hat gesagt…

За сонин хүн бэ :) амжилт! Герман хэл сурах хэрэгтэй болох нээ ;) Энэ блогийнхоо хэлийг англи болгочихвол...
Монгол гар бол дусал эсвэл krilleer.blogspot.com ашиглаж бичээд copy paste хийгээд байж болышд